Гэр бааз болон майхны талбай захиалга

  • Наадмын талбайд нийт 18 гэр бүхий амралтын кемп, мөн наадмыг талбайг тойрон байрлах 7 амралтын кемпүүд хөнгөлөлттэй үнээр ажиллана.
  • Мөн наадамд түрүүлж ирсэн 300 хүнд наадмын талбайн зөвшөөрөгдсөн хэсэгт хувийн майхан босгох талбай олгоно.
  • Цонжин Болдог дахь гэр буудлууд, мөн ойролцоох гэр кемпүүдийг хөнгөлөлттэй үнээр урьдчилан захиалах боломжтой.

Унаа, тээвэр

  • Наадмын өдөр үнэ төлбөргүй автобус Баянголзочид буудлын А корпусаас 11:00 цагаас 19:00 цагын хооронд тогтмол хуваарийн дагуу үйлчилнэ. Мөн 6-р сарын 17-ны 02:00 цагаас 05:00 цагийн хооронд Чингис хааны морьт хөшөөний цогцолбороос Улаанбаатар чиглэлд явна.
  • Эхэнд ирсэн 300 хүн болон VIP зочдын машин тусгай хамтгаалалттай зогсоолтой.

Аюулгүй байдлын анхааруулга

  • Наадамд гадны уух зүйлс оруулахыг хориглоно.
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх.
  • Насанд хүрээгүй хүүхэд заавал эцэг эхийн хамт явах.