Хүннү гүрний нэр алдрыг олон улсад сурталчлан таниулах орчин үеийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болох зорилготойHunnu MusicFestival-д electronic, hiphip, dance хөгжмийн урсгалаар олон улсад ид танигдаж буй DJ TOKiMONSTA урилгаар оролцох гэж байгаа билээ.

 Аялал жуулчлалын төв байршил болох Цонжин Болдогийн задгай талбайд 7-р сарын 14-нд бүтэн өдрийн турш үргэлжлэх наадамд олон улсын болон Монголын шинэ үеийн, шилдэг 11 DJ электроникхөгжмийн бүхий л урсгал чиглэлээр тоглохоос гадна Vanquish Цэцэ, Дандий, Lil Thug E болонMrs.M, Punk andRap, Aim4R Production, Монголын Флашмоб Бүжгийн Нэгдсэн Холбоо зэрэг орчин үеийн залуусын таашаан сонсдог хамтлаг дуучид нэгдэхээр боллоо.

 Түүнчлэн наадмын талбайд шинэ үеийнМонгол Брэнд худалдаа, Handup Crew спорт дугуйчдын үзүүлбэр, элсний воллейбол, хуурай газрын дарвуулт завьны уралдаан, UVT машины туршилтын жолоодлого зэрэг хөгжилтэй мөн зугаатай энтертайнмент арга хэмжээнүүд явагдана.

 Гэр бүл, найз нөхдөөрөө наадмын амралтын өдрүүдээр амарч зугаалангаа Hunnu Music Festival-д хүрэлцэн ирж зун цагийн дурсамжаа баяжуулах хүсэлтэй залуус Улаанбаатар-Цонжин Болдог хооронд зорчих төлбөргүй автобусаар үйлчлүүлэх боломжтой. Наадмын өдөр автобус Баянгол зочид буудлын А корпусаас 11:00-19:00 цагийн хооронд тогтмол хуваарийн дагууүйлчилнэ.

 Энэ зуны оргил үед зохион байгуулагдах наадмын энгийн тасалбар 30,000₮, VIP тасалбар 100,000₮-ийн үнэтэй бөгөөд эртэч захиалагчдад зориулсан хөнгөлөлттэй тасалбарууд Easyticket.mn, 1900-1188, Songo.mn-р худалдаалагдаж эхлээд байна.